Жо Байдены сонгуулийн ялалт албан ёсоор баталгаажлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Сонгогчдын коллегийн санал хураалт өнөөдөр болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгууллаа.
538 төлөөлөгчийн 306 нь Жо Байденд,232 нь Доналд Трампад саналаа өгчээ.
Энэ жилийн сонгуульд Ардчилсан нам 306 төлөөлөгчийн эрхтэй болсон бөгөөд нэг нь ч намаасаа зөрсөнгүй. Ингээд Жо Байден ялж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч боллоо.
Сонгуулийг будлиантай болсон хэмээн заргалдаж байгаа Доналд Трамп Төлөөлөгчдийн санал нөгөө талд гарвал ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдээд байсан юм.
Нийтэлсэн огноо: 2020-12-15 12:33:07