Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Автомашинтайгаа Эгийн голын мөсөнд цөмөрч хоёр хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн байна. Бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:28 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан аж. Мөсөнд цөмөрсөн машинд байсан 30 настай, эрэгтэй С, 37 настай, эрэгтэй Э нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.