Цахилгааны төлбөр өмнөх сарын хэрэглээнээс давсан тохиолдолд зөрүүг иргэн өөрөө төлөх журам яригдаж байна

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрээр, Гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байна. Гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд олон халаагуур залгаж байна. Энэ нь эрчим хүчний ачаалалд нөлөөлж байна.
Хэрэв эрчим хүчний хэрэглээ энэ мэт огцом өсвөл цаашид цахилгааны доголдол, саатал, хязгаарлалт гарахыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний яамнаас цахилгааны хэт ачааллаас сэргийлэх журам гаргах талаар өчигдөр мэдээлсэн. Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байна.
Нийтэлсэн огноо: 2020-12-15 16:04:07