Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Холливудын алдарт “Марвел” цуврал кинонд Монгол охин туслах дүр бүтээлээ

Ирэх оны тавдугаар сард нээлтээ хийхээр болоод буй Марвелийн цувралын шинэ анги "Локи" кинонд Монгол охин туслах дүр бүтээжээ.

Киноны гол үйл явдалд   Локигийн өнгөрсөн дэх хувилбар тессэракт чулууг гартаа оруулах бөгөөд тессеракт түүнийг Монголын цөлд шилжүүлэн аваачих болно. Говийн бүсгүйн дүрд Болдбаатарын Мөнхшүр тоглосон байна.

Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод их сургуульд суралцангаа ажиллаж, амьдардаг аж.

АНУ-д дөрвөн жил амьдарч байгаа бөгөөд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, төслийн менежерээр магистраа тус тус хамгаалж, төгссөн байна. Б.Мөнхшүр “Мarvel” студийн кинонд тоглох монгол хүнийг хайж байна” гэсэн зар олж хараад дүрийн сонгон шалгаруулалтад сорихоор шийдэж, найзуудын хамт зургаа илгээжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.