Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дугуй засвар шатаж нэг хүн амиа алджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д Иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлага 2020.12.16-ны өдрийн 00:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагаар  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 00:35 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Иймд иргэд, олон нийтийг галлагааны улиралд ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.