Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилжээ

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж шинэ ерөнхий захирлыг томилжээ. Нэр дэвшигчдээс Н.Дэмбэрэлийг дэмжиж ерөнхий захирлаар дөнгөж сая томилсон байна. Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан туршлагатай. Харин Н.Дэмбэрэлийн араас Т.Батзориг Р.Гандиймаа Э.Дагиймаа Ш.Отгон-Өлзий нар сонгон шалгаруулалтад удаалсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.