Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Я.Содбаатар: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хариуцлага тооцно

УИХ-ын Түр хорооны хуралдаанаар өнөөдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс сонсов. Уг мэдээлэлтэй холбогдуулан  УИХ-ын гишүүд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. Учир нь халдварын голомт болоод байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хариуцлага алдаж, дотроосоо халдварыг гадагш нь алдсан хэмээн олон нийт шүүмжилж, албаныхан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс голомтолж гарсан халдварын тохиолдол 150 гаруй болоод байгаа юм. Өчигдрийн байдлаар гэхэд 55 хүнд халдвар илэрсэн байгаа юм. Тэгвэл хариуцлага алдаж, дотоодоосоо халдвар алдсан Баянзүрх дүүргийн эмнэлэгт ямар хариуцлага тооцох талаар УИХ-ын гишүүд Шадар сайд Я.Содбаатараас асууж тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг мэдэх байх. Хувийн эмнэлэгт асуудал гарсан. Холбогдох хүмүүст нь шалгалтууд хийж байгаа. Эмнэлгийн дотоод халдвар санаа зовоож байгаа нь үнэн. Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Хэвтэх хугацаанд нь мөн сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ёстой. Шалгалт ч хийж байна. Улсын эмнэлгүүдэд хариуцлагын асуудал ярьж байгаа. Хувийн эмнэлгүүдэд холбогдох шаардлагыг тавина” гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2021-01-02 12:34:43

улсд нь буцааж ав

Түшиг
2020-12-30 01:21:44

Улсын мэдэлд буцаа өгч болсон бол авч болно. Мэргэжлийнмсайн удирдлагатай болгл

Зочин
2020-12-29 19:01:46

Баянзүрхийн эмнэлгийг төр мэдэлдээ ав

Зочин
2020-12-28 08:08:50

Чадахуу Содбаатараа Яндаг чинь Өвөрхангайх луйвараар эмнэлэгийг луйвардсан чамтай кармаа нэг нөхрөөс яаж хариуцлага тооцох юм Энх саран шиг мартагнуулаад өнгөрөхүү

Зочин
2020-12-27 22:06:03

Яаралтай менежментийн хувьчлал нэртэй луйварыг таслан зогсоож төр (ЭМЯ) өөрөө мэдэлдээ ав!!!!

Zochin
2020-12-27 17:26:49

sodoo dargaa.baynazurhiin emnelegiig ulsaf avtsgaaya huvichlaliig butsaaya

Zochin
2020-12-27 17:26:48

sodoo dargaa.baynazurhiin emnelegiig ulsaf avtsgaaya huvichlaliig butsaaya

зочин
2020-12-27 14:12:40

улсын эмнэлэг болгооч сүхдээч тэгээд

Сонин
2020-12-27 13:47:00

Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьчлалыг цуцлах нь зүйтэй.

Зочин
2020-12-27 13:04:21

Эмнэлгийг татан буулгаад дахин өөрчилж улсын эмнэлэг болгохгүй бол БЗД хүн ам ихтэй маш бохир орчинтой эмнэлгийн үйлчилгээ муу шүү дээ

зочин
2020-12-24 11:10:44

эмнэлэг албан байгууллага иргэнд хариуцлага тооцоод хэрэггүй байх аа. хүн бүхэн хувийн хариуцлагаа өндөржүүлж хариуцаж буй ажлаа л сайн хийцгээе. хүн хүч боловсон хүчний нөөц багатай манай улс бие биенийгээ шийтгэх биш алдаан дээрээ дүгнэлт цаашид хичээцг

Зочин
2020-12-23 19:34:30

Энхсаран, БЗД-ийн эмнэлгийн халдвар тараасанд хоёр сайд буруутай.

Зочин
2020-12-23 19:11:21

Бүгд ёс суртхууны доголдолтой гар харсан гаднаас эм тариа авхуулна хэцүү эмнэлэг дээ хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
2020-12-23 19:09:36

БЗД эмнэлэг угаасаа заваан үнэхээр заваан 00бол ярих юм биш би бол БЗДын эмнэлэгийг мөнгөний л эмнэлэг гж бодож бна нөхөр маань байнга хэвтдэг онош нь тодорхой бхд онош тодруулах мөнгө гд 78500 бол байнга авдар 00ын талаар үнэхээр бөөлжис цутгамаар заваан

Зочин
2020-12-23 18:17:29

Баянзүрх дүүргээс бусад дүүргийн эмнэлэгүүд бүгд улсын эмнэлэг хэвээрээ ш дээ. Дүүргийн эмнэлэгийг хувьдаа авсан хүнийг шалгах хэрэгтэй

Зочин
2020-12-23 18:13:27

Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүний эрүүл мэнд хамаагүй юм бна лээ. Мөнгөний л сонирхолтой эмнэлэг. Мөнгө төлсөн өгсөн хүнийг харьяалал харгалзахгүй шууд хэвтүүлдэг. Энэ улсын эмнэлгийг хувьдаа олон жилийн өмнө авсан асуудлыг шалгах хэрэгтэй байхаа.

туул
2020-12-23 17:47:33

БЗД эмнэлэг хүмүүст хятад тариа, дахин угсарсан системийг ямар хяналт гүйгээр хүү Э нь оруулж ирдэг гэсэн монгол хүний эрүүл мэнд ийм хүний гарт бна

лам
2020-12-23 17:43:11

БЗД эмнэлэгийн хувьчлалын асуудлыг онцгой байдлын үеийн хуулиар яаралтай шийдэх хэрэгтэй БЗД хүн амын эрүүл мэнд болон монгол улсын аюулгүй байдал ноцтой боллоо

Bat
2020-12-23 17:17:09

Эмнэлэгт хариуцлага тооцно гэж юу байдаг юм бол би буруу ойлгоод байна уу?

Зочин
2020-12-23 16:53:42

БЗДийн эмнэлэгийн хувьчлалыг цуцалж буцааж улсад нь шилжүүлэх хэрэгтэй