Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРЭГТ АНХНЫ ЭМЭГТЭЙ ХУРАНДАА "ТӨРЛӨӨ"

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын ахлах шинжээч, дэд хурандаа М.Батхуяг, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа М.Мөнгөнтулга, Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Анухатан, тус командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол ХҮРТСЭН дэд хурандаа Т.Анухатан, дэд хурандаа С.Ууганбаяр нарт хурандаа цолыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.  Бригадын генерал Б.Амгаланбаатар “Өнөөдөр бидний хувьд бас нэгэн түүхэн өдөр тохиож байна. Хуурай замын цэргийн түүхэнд анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө. Энэ эрхэм бөгөөд хариуцлагатай албыг даасан шиг дааж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай. Хурандаа гэдэг офицер болсон хүн бүрийн хүрэхийг хүсдэг, шатлал, босго өндөр сайхан цол. Хэрэв та энэ эрхэм цолыг зүүсэн л бол таны нуруун дээр үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байдгийг санаарай. Хуурай замын цэрэг хэмээх энэ их айлд хоёр хурандаа цолтон нэмэгдсэнд нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээгээд шинэхэн хурандаа нарт цаашдын албанд нь өндөр амжилт хүсэв. Зэвсэгт хүчний жанжин штаб

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.