Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗРЫН ХҮҮГ 3%-ААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар  /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн  37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой БАЙЖЭЭ.  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсан  MNS 5274:2017 ”Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаарахгүй байна. Дээрх байдлаар төрийн хяналт-зохицуулалтад нэгдсэн байдлаар хамаардаггүйгээс шалтгаалж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгийн үнэлгээ, худалдан борлуулах харилцаанд баримтлах журам, зохицуулалт байхгүй, барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээлийн үндсэн төлбөр, хүү бодох аргачлал нэгдсэн биш, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хэрэглэж байгаа эсэх нь тодорхой бус байна.   Эдгээр нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар боловсруулжээ.  Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ.  ·      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиас, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох; ·      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх; ·    Барьцаалан зээлдүүлэх газар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээ байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй зээлдэгчийн болон 2021 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд байгуулсан зээлийн гэрээний барьцаалуулсан хөрөнгийг 2021 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглохоор тусгасан байна.    Түүнчлэн хуулийн эдгээр заалтыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлээс барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг хасуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах эрхтэй байхаар зохицуулжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

БАТ
2020-12-25 13:42:56

ЭРГҮҮ ГИШҮҮД ЭРГҮҮТЭЖ БАЙХ ШИВ. ХУВИЙН КОМПАНИЙН МӨНГӨ ХҮҮЛЭХ АЖЛЫГ ЖИЛИЙН 36 ХУВИАР БАТАЛГААЖУУЛЖ ӨГӨХ НЬ. ӨӨРСНӨӨ МӨНГӨӨ УГААЖ, АРД ТҮМНИЙГ ШУЛАХ НЬ. ЖААХАН УХААНТАЙ БОЛ БАНКНЫ ХҮҮГЭЭР, ЭСВЭЛ БОДЛОГЫН ХҮҮГЭЭР ХЯЗГААРЛАЖ БОЛНО. ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮ БОЛ Ү