Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дуугаа дуулаад байртай болоорой!

удирдамжинд заасанчлан дуулах боломжтой 10 дууны жагсаалтаас сонгож дуулах юм байна. Эх үрсийн элч дуучин Ноён Бондгорын дууг хэн дуулах вэ уралдаанд сонгосон дууны жагсаалтыг дараах байдлаар танилцуулаад байна. Тодруулбал, Би Монгол хүн, Ээжийгээ зүүдэллээ, Дүү минь, Амьдрал зэрэг нэр бүхий 10 дуунаас сонгон уралдаанд оролцох ерөнхий дүрэмтэй аж. Уралдаанд оролцогчдыг 1-10 дугаар байрт дэвшүүлж, шагнах юм. 1-р байр : “ШҮРТ” хотхонд 1 өрөө байрны урьдчилгаа хийж өгөхийн зэрэгцээ, 5-н жилийн хүүгүй хувь лизингээр БАЙРТАЙ болох боломжийг олгож байна. 2-р байр: “КОМ ТАВИЛГА” ХХК 5 сая төгрөгийн тавилга хийлгэх эрх бэлэглэнэ. 3-р байр: ”OSPRING” mongolia ХХК 3 сая төгрөгийн бүтээгдэхүүнээр бэлэг барина. 4-р байр: МУСТА дуучин Б.Болдбаатар Хурдан удмын ДААГА, ХУРГАТАЙ ХОНЬ бэлэг болгоно. 5-р байр: “ТҮМЭН ТОРГО” ХХК 3 сая төгрөгийн 2020 оны ХОС ДЭЭЛ бэлэг болгож өгнө. 6: р байр - КОНТАС цагны дэлгүүрээс 3 сая төгрөгийн титанан ган “SIECO” брэндийн ХОС ЦАГ бэлэглэнэ. 7-9 дүгээр байр “ХӨСӨГТӨН ТЭРЭГ” ХХК 500.000 төгрөг бэлэг өгнө гэж зохион байгуулагч уран бүтээлч зарлажээ. Харин 10-р байрт шалгарсан оролцогчид “ГҮНЦЭГ” ХХК 300.000 төгрөнийн Хонь, Үхэр, Адууны гараар татсан махтай БУУЗ БАНШ бэлэг болгон өгөх аж. Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүст зориулан Ноён бондгор дуучин өөрийн албан ёсны нүүр номны хуудсандаа тэмцээнд оролцох зааврыг бүрэн эхээр байршуулжээ. Тэрбээр хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед халдварын аюулаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж буй ард иргэдийг гэрээсээ, өндөр шагналтай уралдаанд идэвхитэй оролцохыг уриалжээ. (+)Ард түмний дунд Ноён бондгор нэрээр танигдсан эх үрсийн элч дуучин Ц.Амарбаярын уран бүтээлээс сонгон дуулж, цар тахлын хүнд үед гэрээсээ өндөр шагналтай тэмцээнд оролцох хүсэлтэй хэн бүхэнд уг тэмцээн нээлттэй гэдгийг дуулгая.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Гэрлээ
2021-01-04 18:22:54

Энэ бандгар залууг дуучин гэж хэлэх үү. Ганц 2 дуу дуулаад дуучин болчихдог юмуу. Мэдэх ч гүй юм бна. Тэмцээн гэж байхаар өөрийнхөө гоо сайханд тэр мөнгөө зарцуулаарай.