Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Я.Содбаатар: Шинээр голомт үүсч, байдал хүндэрвэл эргээд хатуу хөл хорио тогтооно

17.00 цаг Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна  Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн. УОК өнөөдөр цахимаар хуралдаж хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулсан юм. Тэгвэл Засгийн газрын хөл хориог дахин дав хоног сунгах шийдвэр гаргажээ. Шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан эрсдэлийн үнэлгээ гаргасан.  Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг сунгах асуудлыг хэлэлцсэн. Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг нэгдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл тав хоног сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газар, УОК хоёр талаасаа хайчин голд байна. Нэг талдаа цар тахлаас сэргийлэх, нөгөө талдаа иргэдийн амь амьжиргааг авч явах гэсэн сонголтын өмнө байна. Бид 3600 иргэнээс санал асуулга явуулсан. Үүний 70 хувь нь хөл хориог сулруулах ёстой гэсэн бол 30 орчим хувь нь хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн юм. Арванхоёрдугаар сарын 14-23 хүний хооронд байсан шиг ажиллана. Гэхдээ ирэх тав хоногт шинэ голомт үүсэх, нөхцөл байдал хүндрэх, эрүүл мэндийн салбарт хүндрэл гарахын үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хатуу хөл хорионы дэглэмд буцаж орно. Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм. Дэлхийн бүх улс орон хатуу хөл хорионы дэглэм тавьж байгаа. Энэ эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэд маань ойлгох байх. Засгийн газар, УОК харьцангуй уян хатан шийдвэр гаргаж байгаа. Шинээр голомт үүсч байдал хүндэрвэл эргээд хатуу хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй. 14.00 цаг: Хөл хориог тав хоног сунгалаа Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хатуу хөл хорионы дэглэмийг сунгах, эсэхийг хэлэлцлээ. УОК өнөөдөр цахимаар хуралдаж хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулсан юм. Засгийн газрын хуралдаанаар хөл хориог нэгдүгээр сарын 11-н хүртэл буюу тав хоног сунгах шийдвэр гаргажээ. Түүнчлэн, Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдэж байгаа аж. Засгийн газраас гаргасан шийдвэрийг одоо олон нийтэд танилцуулна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Urh burd 1 say uguud 0 zogs ymnii une usgusen gazruudiig erhiig n haana bz myanga horio hiigeed hum
2021-01-05 15:40:51

zogs

eroolt
2021-01-05 13:38:01

chamaig haa neg gazara yawaja baihada chini buduja alnada ogtsoro owchonogo tsutsual

eroolt
2021-01-05 13:35:33

sodo baatar chi sudula taiwaij ogho bologui yum galazursan mu golog

Зочин
2021-01-04 19:01:04

та нар төрийн их баяр цагаан сар улсын баяр наадамаа хоривол ард түмэнээ сонгуулд сонгох эрхыг нь хассантай дүйцэх аргаар 1 буй бизээ ард түмэнтэйгээ баярладаг 3 баяраа хориод сонгуулд та нар гарахгүй ээ бөхтэй цагаан сартай наадамтай 2021 оныг бид хүсэж

үнэн
2021-01-04 18:58:01

Ганц зөв юм чинь "Цагаан Сар"ыг хорих доо. Хотод үнэн таарахгүй баяр

khosbayar unenbat
2021-01-04 18:43:16

o zogsolt hiigeed ehnii eeljind tsar tahaliig zogsooj boldoggui yum baihdaa