Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр хүнийг тусгаарлажээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас мэдээлснээр, тус сумын Гуртын гүүрний постод ажиллаж байсан хоёр төрийн албан хаагчийг тусгаарлажээ. Өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа аж. Энэ сарын 2-ны 15:00 цагийн орчимд тус сумын нутгаар Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд зорчиж явсан, Covid-19-тэй нь батлагдсан хүний ойрын хавьтал байж болох хүн дайран өнгөрсөн тул Хутаг-Өндөр сумын Онцгой комисс тусгаарлах арга хэмжээг шуурхай авсан байна. Хоёр албан хаагч өмнө нь PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд “Мөнххада” компанийн Covid-19-тэй хүнтэй харилцсан байж болзошгүй байгаа ажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochn
2021-01-05 13:24:34

Monhhada gej gaini gazart hatuu arga hemjee av!!!