Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Англи улс хатуу хөл хориог дахин тогтоолоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр /2021.01.04/ Англид хоёр дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжихээс өөр аргагүйд хүрсэн тухай зарлалаа. Үүнээс өмнө өнгөрөгч гуравдугаар сард үүнтэй адил хатуу хөл хорио тогтоож байв. Урьдчилж анхааруулалгүйгээр гэнэт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь Covid-19 шинэ омог тус улсад эрчимтэй тархаж буйтай холбоотой гэж Борис Жонсон тайлбарлажээ. Энэ сарын 4-нөөс эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр: Иргэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийхХүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохРесторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулахГольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглохОлон нийтийг хамарсан тэмцээн уралдаан болохгүй. Гэхдээ Прьемер лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ.Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх, эсвэл аль болох гэрээсээ ажиллахБүх шатны сургуулиудын танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна. Тус улсын эмнэлгүүдэд Covid-19-ийн оноштойгоор хэвтэх өвчтөнүүдийн тоо долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар, мөн нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.