САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Өнөөдөр таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч буй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүмүүс байжээ. Ингэснээр Монгол Улсад эдгэрсэн хүний тоо 884-д хүрэв. Өвчилсөн хүмүүсийн 64.8 хувь нь эдгэрсэн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 413 хүн эмчлэгдэж байгаа юм. Тэдний биеийн байдал:
272 хөнгөн,126 хүндэвтэр,12 хүнд3 маш хүнд байна.
Нийтэлсэн огноо: 2021-01-05 11:48:05