Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын нүүж орсон тансаг хаус ямар үнэтэй вэ

УИХ-ын дарга Г.Занданшатар хагас жилийн өмнө, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн хаустай болжээ.  Тэрээр Сүхбаатарын талбайгаас ердөө 4-5 км зайтай Бага тэнгэрийн аманд “Содмонгол” группийн охин компанийн барьсан хаус хотхонд нүүж очсон байна. Энэ хотхон нь 300-1200 мкв талбай бүхий хауснуудтай. Төвийн шугамд холбогдсон. Үнийн хувьд нэг , хоёр тэр­­бумаар тогтохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын төрийн гэр нь Их тэнгэрийн аманд, хувийн гэр нь Бага тэнгэрийн аманд байна. Хамгийн гол нь УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өндөр үнэтэй хаусыг ХОМ-тээ тусгасан уу гэдэг сонин байгаа юм. Удахгүй АТГ-аас 2020 оны ХОМ-ийг зарлахад ямар үнэтэй нь харагдах биз. Дашрамд хэлэхэд, удахгүй одоогийн УИХ-ын бас нэг өндөр албан тушаалтан даргынхаа “худалдаж” авсан замаар Бага тэнгэрийн аманд төвхнөхөөр болсон гэх мэдээлэл байна. Мөн ийм маягаар хоёр сарын өмнө тус хотхонд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан нэг эрхэм нүүж очжээ.  Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.