Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хөл хориог 14 хоног сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах санал яригдаж байна

Хатуу хөл хориог 14 хоног сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах санал яригдаж байна Улаанбаатарт тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хатуу хөл хорио энэ сарын 11–нд дуусна. Тэгвэл цаашдаа хатуу хөл  хориог дахин 14 хоног сунгах санал яригдаж байгаа аж. Ингэхдээ хөл хориог улам чангаруулах бөгөөд  УОК-ын баталсан ажиллах шаардлагатай 15 байгууллагын тоог бууруулж, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эрс багасгах юм байна.  Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын 440 гаруй мянган айл өрхийн нэг иргэнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж.  УОК, Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар нийслэлд бүрэн тэг зогсолт хийх боломжгүй, харин хөл хориог улам чангаруулж ажиллах байгууллагын тоог багасгах бөгөөд энэ хугацаанд ажиллах хүмүүсийн нэрсийг төрийн байгууллагаас авч байгаа юм байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

hgfds
2021-01-21 00:57:06

hgfds

Зөв ингэж гэмээ нь өвчний ард гарна
2021-01-09 15:13:28

Иргэн