Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан.  Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг гаргасан. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учраас ирц хүрээгүй хэсгүүдэд  энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулахаар тогтсон.

Тэгвэл нэмэлт санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр /2021.10.14/  дахин гаргах бололтой. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:

  • 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
  • 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.