Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Түгжрэлийг 3 жилийн хугацаанд 420 тэрбумаар арилгана”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ үеэрУлаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Түгжрэлийг бууруулахад өнгөрсөн хугацаанд эрх зүйн зохицуулалт дутмаг байлаа. Тиймээс зөв бодлогын суурийг гаргахад анхаарч ажиллаж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээс Монгол Улсын нутаг дэвсгэрийн засаг захиргааны хууль батлагдсанаар Улаанбаатарын хөгжлийг дэмжих боломж нээгдсэн. Засгийн газрын 146 дугаар тогтоолоор нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжтой болсон юм. Тиймээс миний бие хотын захирагчийн хувьд хэд хэдэн шинэчлэлтийг хийхээр төлөвлөөд байна. Нийт 420 тэрбум төгрөгөөр гурван жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахад дорвитой ажил хийхээр болсон. Нийт есөн бүлэг ажлыг хийхээр зохицуулалт хийж байгаа.

2022-2024 он хүртэл зөвхөн замын шийдлийг сайжруулахад ойролцоогоор 350 орчим тэрбум төгрөгийг нь шийдэхээр төсөвлөсөн. Төсөв бол тухайн жилийн хийх ажлын 28 хувь.

Түгжрэлээс гадна газар чөлөөлөлтийн ажлыг түргэсгэх тал дээр анхаарч байна. Газар бол хувь хүний өмчид хамаардаг учир маргаантай олон зүйл бий. Гэсэн ч Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад газар чөлөөлөлтийн ажлыг заавал хийх ёстой. Нийт 169.5 тэрбум төгрөгийг газар чөлөөлөхөд зарцуулна.

Дараагийн түгжрэлийг шийдвэрлэх алхам бол Бага-тойруугийн чиглэлд 2300 төлбөртэй граш, зогсоол барих ажлыг мөн төсөв оруулж ирсэн. Энэхүү төлбөртэй зогсоолыг 2023 онд хийхээр төлөвлөж байгаа. Мөн уулзваруудын нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд нийт 30 байршилд дахин төлөвлөлт хийнэ. Тавдугаарт, ухаалаг тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхэд ажлууд хийхээр одоогоор төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.