Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

Японы сүмо бөхийн холбооноос “Их аварга Хакүхо буюу Магаки оякатагийн таван түүхэн амжилт Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдлээ” гэж зарлалаа.

Энэ жил Хакүхогийн тогтоосон 5 амжилт:Рекорд амжилтын албан ёсны баримтыг энэ сарын 3-нд Кокүгикан ордонд гардуулан өгсөн байна. Хакүхо ёслолын үеэр “Бөх сонирхогчид, фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын ач гавьяа юм шүү. Цаашдаа Гиннесийн рекорд тогтоох шавь төрүүлэх хүсэлтэй” гэж талархал дэвшүүллээ. Сүмогийн холбооноос Хакүхогийн рекорд амжилтын албан ёсны бүртгэлийг ирэх нэгдүгээр сарын тэмцээний үеэр Сүмо бөхийн музейд тавьж, олны хүртээл болгох гэнэ.

1, Дээд зиндаанд түрүүлсэн тоо - 45

2, Ёкозүна цолтой барилдсан башё - 84

3, Дээд зиндаанд байгуулсан ялалтын тоо - 1093

4, Мэргэжлийн сүмод байгуулсан ялалт - 1187

5, Дээд зиндаанд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн тоо - 16

Хакүхо 2015 онд 33 дахь түрүүгээ авч, ёкозүна Тайхогийн 32 түрүүг даваад, анх Гиннесийн номд бүртгэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.