Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МОНГОЛ БАЛЕТЧИН АНХ УДАА БНСУ-Д ДЭЛХИЙН АЛДАРТ П.И.ЧАЙКОВСКИЙН "ЦӨМӨӨХЭЙ БА ГАЙХАМШГИЙН ОРОН" БҮЖГЭН ЖҮЖГИЙГ НАЙРУУЛАН ТОГЛОНО

Монгол хүн Солонгосын төдийгүй олон орны бүжигчидтэй нэгэн тайзан дээр бүжиглэж, гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, удирдана гэдэг үнэхээр бахархмаар. Балетчин Ц. Цолмонбуд нь 2018 онд Элит балет компанийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол бүжигчний уран чадварыг харуулсан олон томоохон тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаад шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй ба гайхамшгийн орон" бүжгэн жүжгийг шинэ найруулагтайгаар дэглэн тоглох гэж байна.

Энэхүү тоглолт нь Монгол хүн анх удаа Солонгос улсад бүрэн хэмжээний балетын жүжгийг дэглэн найруулж толилуулж байгаагаараа онцлогтой бөгөөд анх удаа орчин үеийн медиа технологи ашиглан гурван хэмжээст тайзны зураглалыг бүжгийн шинэ дэглэлт найруулгатай хослуулан, илүү шинэлэг сонирхолтой байдлаар хүргэх юм. Уг тоглолтод Монгол, Солонгос, Америк, Швед , Бразил , Орос зэрэг улсын зэрэглэл өндөр балетын 60 гаруй уран бүтээлчид оролцох юм.


Тоглолт Дэгү соёл урлагийн театрын их танхимд (대구문화예술회관 팔공홀 )12-р сарын 19-ний 17:00 цагаас тоглогдох болно.


Балетчин Ц. Цолмонбудын хувьд 2003 онд ХБК-г төгссөн бөгөөд УДБЭТ-т ажиллаж эхэлсэн жилдээ Япон улсад болсон ОУ-н тэмцээнд оролцон, 2006 оноос эхлэн Япон улсад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж байж.  Тухайн жилдээ Солонгосын нэрт театр “Lee won Kuk” театраас урилга ирэн тэр цагаас хойш Солонгос улсын томоохон театруудад гоцлол бүжигчин, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм. Мөн Солонгос улсын урлагийн томоохон сургуулиудад сонгодог бүжгийн багшаар ажилладаг.


Харин 2017 онд өөрийн “Элит балет” компанийг үүсгэн байгуулж Монгол бүжигчний ур чадварыг харуулсан өөрийн бие даасан томоохон тоглолтуудаа хийж эхэлсэн юм. Солонгос улсад анх удаа Монгол бүжигчний найруулан дэглэсэн энэхүү гайхалтай тоглолтыг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол ахан дүүс хэн бүхнийг хүрэлцэн очихыг урьж байна.
Билетийн касс:(1588-7890) http://naver.me/F3DUVQh0
Дэлгэрэнгүй мэдээлэл авах - Утас: 053)566-1789 –
Kakao talk хаяг5 'Elite Ballet'

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.