Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АНУ-ын цэргийн хүчин Афганистанд Аль-Кайдагийн удирдагчдын нэгийг устгажээ

АНУ-ын Зэвсэгт хүчин өнгөрсөн сарын 23-нд Афганистаны умард хэсэгт байрлаж байсан Аль-Кайда террорист бүлгийн базад агаараас цохилт өгч,тус бүлэглэлийн удирдагчдын нэг Фарук аль-Катаниг устгаснаа мэдэгдлээ. Энэ талаар өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Питер Кук мэдээлэв. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр зартай алан хядагчыг Афганистаны Кунар мужид байрлаж байхад нь устгажээ. Алан хядах Аль-Кайда бүлэглэл Фарук аль-Катанид Афганистаны нутаг дэвсгэрт террористуудын орогнох бааз газрыг зохион байгуулхыг даалгасан байжээ. Мөн түүнчлэн хэвлэлийн төлөөлөгч тэр өдөр Афганистаны өөр мужид террористуудын томоохон удирдагчдын нэг Билала аль Утабиг устгасан гэдгээ мэдээлсэн байна.
Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр