Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гурилаар өтгөлсөн ‪аарц‬ нь элгэнд ‪маш‬ ‪хортой‬

Хvйтний эрч чангарч буй энэ vеийг ханиадны улирал гэж хэлж болно. Ханиад эмчилгээний хамгийн энгийн арга нь аарц гэх бєгєєд євлийн цагт аарц буцалгаж уудагvй айл єрх ховор. Тэрчлэн нийтийн цайны газруудын хоолны цэсэнд буцалсан аарц тогтмол байдаг. Vнэхээр хvйтний улиралд шар тос хєвсєн, өтгөн халуун аарц уухад даарч хєрсєн бие дулаацаж, ялангуяа ханиадтай vед санаа дагаад ч тэр vv арай намдах шиг болдог.

Айл тус бvр аарц буцалгах єєрсдийн онцлог жортой байдаг. Тэгвэл мэргэжлийн тэр тусмаа нэртэй тогоочийн жороор бэлтгэсэн аарц ямар байдгийг эзэгтэй нартаа сонирхуулахаар “Гvн шим” тєвийг зорьлоо. Тус төвийн захирал Эрдэнэхvvтэй (UBS телевизийн “Cook time” нэвтрvvлгийг хєтлєн явуулдаг) уулзаад бидний амтархан уух дуртай єнєєх єтгєн, уур савссан халуун аарц хvний биед ялангуяа элгэнд муугаар нєлєєлдєгийг сонсоод гайхаж хоцров.

Яагаад буцалгасан аарц хvний биед муугаар нєлєєлдєг талаар Эрдэнэхvv тогооч тайлбарлахдаа “Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин vеийн хvмvvс vvнийг буруугаар хэрэглэж байна. Аарцыг хий бадгана хєєрєх vед биеийн эсэргvvцэл сайжруулах зорилгоор эрт дээр vед євєл хєлдєєсєн аарцаа хавар хэрэглэдэг уламжлалтай байсан. Хавар ууж хэрэглэхдээ одоогийн хvмvvсийн буцалгадаг шиг гурилаар єтгєлєн хэрэглэдэггvй. Зєвхєн махны шєл эсвэл будаанд юм уу, шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар єтгєлсєн аарц нь элгэнд маш хортой нєлєє бvхий хvн бvрт тохирохгvй зохисгvй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, єтгєлєж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зvйтэй” гэж байсан.

Энэ дашрамд хvний элэг ямар хоолонд дургvй, бас дуртайг сонирхуулъя.

Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас єєрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг анддаггvй байна. Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг байна. Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мєн толгойн баруун тал євдєх, баруун ар далаар євдєх, баруун хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хєших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна. Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ vед хvний биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хєлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна.Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар дээрх зовиур илэрч элэг євчлєхєд нєлєєлдєг гэнэ.

‪#‎ЭЛЭГ‬ ЮУНД ДУРГVЙ ВЭ?
Єтгєн хийцтэй цай, буцалгасан єтгєн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан тємс, тарган хонины мах.

ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?
Алим, алимны компот, лийр, усан vзэм, загас, тахиа, vхрийн мах, хярам, тєрєл бvрийн байцаанууд, тvvхий лууван, цагаан будаатай хоол нэн сайн аж. Буцалсан аарцны нарийн жорыг уншигчдадаа танилцуулах сурвалжлагын эцэст мэргэжлийн хvн ийн зєвлєсєн. Гурил самарсан аарц нэгэнт тохиромжгvй хvнс бол жор бичих нь утгагvй гэж vзлээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Данзан
2016-11-09 19:35:24

Тараг элгэнд сайн бөгөөтөл аарц муу гэж донгодох нь хаанахын пиар вэ. Хятадтай хил залгаа Монгол болон бусад бага буурай улсуудад (Балба,Бутан,Лаос.Мяанма,Камбож гм) нийлүүлдэг хятад усан үзэм,алим,лиир,мандарин болон жимс хүнсний ногоо л жинхэнэ ХОР !

Ажлын байр