Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Содномдоржид 1-3 жилийн ял төлөвлөсөн гэв үү

Нийслэлийн прокурор асан Б.Баярмагнай болон Улсын арслан Ц.Содномдорж  нар  Сингапур улсад гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээллийн сайтуудаар бичиж байв. Үүний хариу тайлбар болгож МУ Арслан Ц.Содномдорж: "Би Сөүлд гэр бүлээрээ амарч явна, гараад байгаа мэдээлэл ор үндэсгүй худал хэмээсэн бол Прокурор Б.Баярмагнай: "Энэтхэг улсад мөн гэр бүлээрээ аялаж байна, Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн.
Тэгвэл бидэнд ирсэн сурвалжийн мэдээллээр Сингапур улсын нэгэн мөрийтэй тоглоомын газраас "читон" хулгайлсан гэх хэрэгт Ц.Содномдорж, Б.Баярмагнай нар холбогдож тус мөрийтэй тоглоомын газартаа  эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд тэдэнд 1-3 жилийн ял төлөвлөсөн аж. 
МУ Арслан Ц.Содномдорж  Ардын хувьсгалын түүхт 100 болон 101 жилийн ойн баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодоглох нь ч эргэлзээтэй байгаа талаар эх сурвалж мөн бидэнд мэдээллэсэн юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Бат
2022-05-17 11:43:04

Бидэнд ирсэн сурвалж гэх юм, баталгаатай мэдээ бол арай үнэмшилтэй бичигддэг дээ. Хамаагүй юм биччихээд биш бол дараа нь та нарыг хэн унших юм нохойн баас