Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дөрвөн айлын хашаа шатаж байсныг унтраан 100 орчим сая төгрөгийн өмчийг авран хамгаалжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Баянгол дүүргийн 9-р хороо Давааны 2-10 тоотод гал гарлаа гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн алба хаагчид гарч ажилласан байна.

Иргэн М-ын 5 ханатай гэр, Regal маркын суудлын автомашин, хураалгаатай 2м/куб орчим мод бүрэн шатаж, 7х8 хэмжээтэй байшингийн 2 цонх, дээврийн хөндийд шувуун нуруу, хөөсөнцөр дулаалага, нийт 4 айлын 50 метр орчим модон хашаа, 1 га орчим шар өвс шатаж байсныг ГТУА 10-р ангийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн очиж унтрааж, иргэдийн 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.