Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МҮОХ-ны хашааг буулгаж, нээлттэй ногоон орчинг байгуулж байна

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ. МҮОХ-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх 1000 орчим м2 талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна.

Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 6 дугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөжээ.

МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Тус комиссоос МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.