Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Илүүдэл жин, өөрчлөлтийн төлөөх шоу нэвтрүүлэг өнөөдрөөс гарч эхлэнэ

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор “Anuxai’s fitness show”-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Тус реалити шоунд олны танил зургаан бүсгүйг сонгон оролцуулж, "Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Нэвтрүүлэг 12 дугаартай. Дугаар бүр дээр оролцогч бүсгүйчүүдийг гэнэтийн сорил, тааварлашгүй даалгаврууд хүлээж байгаа бөгөөд тэд гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэх болно. Энэ нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр өрсөлдөх бус ажил мэргэжил, амьдралын хэв маяг, үзэл бодлоороо эрс ялгаатай зургаан өөр бүсгүй сэтгэл зүйн асар их хүчийг харуулсан өөрчлөлтийн шоу байх юм.

Харин өөр өөрийн амьдралын өнгөтэй тэдгээр бүсгүйчүүдээс хамгийн хатуужилтай, өөрчлөлт гаргаж чадсан нэг оролцогч ялагчаар тодорно. Өөрийгөө өөрчилж, хувьсал хийсэн  ялагч 10 сая төгрөгийн  шагналын эзэн болох юм.

Тус шоугаар дамжуулж үзэгчдийг идвэхтэй амьдралын хэвшилд уриалж, зөв зохистой, эрүүл хооллолтын мэдээллийг хүргэн, илүүдэл жинтэй тэмцэж буй бүсгүйчүүдэд өөртөө хувьсал хийх өөрчлөгдөх урам зориг өгөх болно.

Адал явдлаар дүүрэн энэхүү шоу нэвтрүүлгийг 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт 20:30 цагт ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.