Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Зах зээлийн эрэлт нийлүүлэлт сэргэж байна

Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбооны 6-р сарын 5-нд гаргасан тоо бүртгэлээс үзвэл, 2022 оны 5-р сард Хятад улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний индекс 101.3%-нд хүрч, өмнөх сарынхаас 1.6 нэгж сэргэн нэмэгдэж, тухайн салбар хөгжиж сэргэж, зах зээлийн үйл ажиллагааны хүлээлт сайжирсныг харууллаа. Төрөл бүрийн индексүүдээс нийлүүлэлт, борлуулалтын индекс бүгд доод цэгт байснаасаа өсөн нэмэгдэж, нөөцийн индекс зохих хэмжээгээр буурч, ялангуяа төрөл бүрийн барааны борлуулалтын индекс бүгд нэмэгдэх чиг хандлагатай болжээ.

Барааны нийлүүлэлт доод цэгтээ хүрсний дараа сэргэн нэмэгдэв. 2022 оны 5-р сард бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн индекс буурах нь зогсож сэргэн нэмэгдээд 5-р сард 100.8% болжээ. Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулах бодлого, компани нэгжийн хүндрэл дараасыг хөнгөлөн дэмжсэн зэрэг нь үр дүнтэй болж, бараа бүтээгдэхүүний ложистик саадгүй нэвтэрсэнээр түүхий эдийн нийлүүлэлт тулгамдаж байсныг зохих түвшинд зохицуулав. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний дотроос төмрийн хүдэр, авто машины нийлүүлэлт доод цэгтээ хүрсний дараа сэргэн нэмэгдэж, нүүрсний нийлүүлэлт үргэлжлэн хурдацтай нэмэгдэж, гангийн нийлүүлэлтийн өсөлт удааширч, боловсруулсан газрын тос, өнгөт металл, химийн бодисын нийлүүлэлт буурсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.