Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Залуус ЭМД-аа төлөөгүйгээс эрт илрүүлэгт хамрагдахгүй байна

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн дугаарын сурвалжлагаа эрт илрүүлгийн явцын талаар бэлтгэлээ.Эрт илрүүлэг багц шинжилгээнд иргэдээ насны бүлгээр эрэмбэлж тус бүрт нь тохирох зургаан багцыг гаргасан. Үүнд, 0-17 насны хүүхдүүдийг сум орон нутаг болон өрхийн эмнэлэгт үзүүлэхээр хуваарилсан. Харин насанд хүрсэн болон ахмад настай иргэд дөрвөн төрлийн багцад хамрагдан аймаг, дүүргийн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамрагдахаар болсон. Түүнчлэн өрхөөс ирсэн иргэдийн судалгаанд үндэслэн насанд хүрэгчдийг дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэх үздэгт хамруулж буй.Эрт үзлэгийн дөрвөн төрлийн багцын тариф харилцан адилгүй. Тодруулбал, 30-45 насны багц 600 мянган төгрөг, 46-61 насны багц 130 мянган төгрөг зэргээр тухайн багцад ямар оношилгоо шинжилгээ багтсанаас шалтгаалан ялгаатай. Мөн 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжгүй байдаг.

Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Э.Баяслангаас тодрууллаа.
Эрт илрүүлэг санасан хэмжээнд сайн явагдахгүй байна. Энэ нь дараах шалтгаантай. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ходоодны дурангийн ачаалал ихтэй учраас дурангийн багцын иргэдийг харьцангуй бага авсан. Ер нь 18-30 насны иргэдийг түлхүү авах зорилготой байсан. Тэгтэл 18-30 насны залуусын хамрагдалт бага байна. Өнөөдрийн байдлаар манайд хамрагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь 40-өөс дээш насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ хомсдолтой холбоотой гэсэн үг. Хоёрдугаарт, залуус мэдээлэл дутуу, мөн эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглөөгүйн улмаас үзлэгт хамрагдах нь бага байна. Жишээлбэл, манайд хамрагдаж буй Чингэлтэй дүүргийн 17,19 дүгээр хороо зуслангийн бүсэд хамаарагддаг. Зуслангийн бүсэд хамаарч байгаа учраас ЭМД төлсөн залуус ховор байдаг юм уу гэдэг зүйл ажиглагдаад байна. Мөн урилгаа авсан ч гэсэн ирж үзлэгт орохгүй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.