М.Оюунчимэг: Ээжүүдийг биш "Байнгын хорооны хуралдааныг битгий улс төржүүлээрэй" гэж хэлсэн

Хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд биш хөндлөнгийн хүн "Байнгын хорооны хуралдааныг битгий улс төржүүлээрэй" гэж хэлснийг зориуд тасдаж тарааж харагдсан. Эцэг эхчүүдэд жагсаалыг битгий улс төржүүлээрэй гэж хэлсэн мэт буруу ойлголтыг зориуд явуулаад байна. Ямар зорилготойг нь би мэдэхгүй.
Гэхдээ эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн "хэн юу хийгээд байна, түүний үр дүн хэрхэн гарав, чухам ямар шатанд асуудал гацав, шийдэл нь юу байх вэ гэх мэт асуудлуудыг бүгд ойлгож харж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд хүлээж авч уулзаад бодит байдлыг ярилцлаа. Ямар ч байсан төр үүрэг хариуцлагаа үүрье гэдэг шийдэлд хүрч байна.
Нийтэлсэн огноо: 2022-06-10 11:37:22