Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ДЭМБ: Гарал үүсэл нь тодорхойгүй гепатитын 700 тохиолдол илэрсэн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар хүүхдүүдийн дунд гарал үүсэл нь тодорхойгүй гепатитын 700 гаруй сэжигтэй халдварын тохиолдол бүртгэгдсэн  хэмээн зарлалаа. Энэ талаар лхагва гараг /2022.06.08/-т Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Тедрос Аданом Гебрейесус: “Хүүхдүүдийн дунд гарал үүсэл нь тодорхойгүй гепатит өвчний халдвар тархсан талаарх мэдээллийг үргэлжлүүлэн судалж байна. Дэлхийн 34 улсад халдварын 700 гаруй магадлалтай тохиолдол, мөн өөр бусад 112 тохиолдол байгааг шалгаж байна”.

Түүний хэлснээр, 38-аас доошгүй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай тулгарснаас арван тохиолдол нь эл өвчнөөр нас барсан гэдгийг  онцолжээ. 

ДЭМБ-ын тэргүүний онцлон тэмдэглэснээр “Элэгний үрэвсэл үүсгэдэг таван вирус тэдгээр тохиолдлын алинд нь ч илрээгүй. ДЭМБ жил бүр гепатитын шалтгаан тодорхойгүй тохиолдлын талаар мэдээлдэг боловч хэд хэдэн улс орны хувьд өвчлөлийн түвшин таамаглаж байснаас өндөр байна” гэлээ.


Эх сурвалж:WHO

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.