Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Н.Түвшинбаярын Хөдөлмөрийн баатар" зэрэг цолыг хураах эсэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шийднэ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр /2022.06.09/ шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Н.Түвшинбаярт Э.Энхбатыг онц харгис хэрцгийгээр алсан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон билээ. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт олгосон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чингисийн одон, Сүхбаатарын одон зэрэг цол, медалийг хураана гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад буй.

Тэгвэл шүүхээс ял шийтгэл оногдуулсан хүний Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон одон, медалийг хураах тухай хуулийн ямар нэгэн зохицуулалт байдаггүй байна. Харин зарлигаар олгосон одон медалийг хураах эсэхийг Ерөнхийлөгч өөрөө шийдэх бөгөөд хураах тохиолдолд мөн л "зарлиг" гарах учиртай аж. 


Өнөө цагт нэг хүнд олон хариуцлага хүлээлгэж болохгүй гэж эрх зүйн шинжлэх ухаанд үздэг бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд ял шийтгэл оноосон хүний одон медалийг хурааж байсан тохиолдол гараагүй байна.

Харин 1946 онд "Алаг морьт баатар" гэж алдаршсан Лодонгийн Дандарт олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол, бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж байжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 09-р сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгаж, түүнд БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгож байсан түүхтэй аж. 

Эх сурвалж: isee.mn 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2022-06-10 12:52:13

Баттулга Ерөнхийдөгчийн үед өгсөн гавьяа шагнал болхоор хурааж тэнэгтэж магадгүй л юм. Хийсэн гэм буруугаа иргэнийхээ хувьд зохих ёсоор нь шүүхээс оногдуулсан ялаа хугацаанд эдлээд гараад ирэх гь зөв. Алдар нэр хүнд нь ч мөн давхар унаж байгаа болхоо