Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Путин тогтмол оролцдог шууд нэвтрүүлгээсээ татгалзав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаагаа тогтмол оролцсоор ирсэн телевизийн шууд нэвтрүүлгээсээ татгалзав. Энэ нэвтрүүлэг нь “Владимир Путинтэй шууд холбогдъё” нэртэй бөгөөд үзэгчид түүнээс сонирхсон асуултдаа хариулт авдаг юм. Үзэгчдээс ирж буй асуултууд хэдэн саяар тоологдох боловч ихэвчлэн 70 орчим асуултад дэлгэрэнгүй хариулдаг аж.
 
Гэтэл энэ жил ийнхүү тогтмол оролцдог нэвтрүүлгээсээ татгалзсан нь түүний эрүүл мэндийн талаарх цуу яриаг улам өдөөв. 2004, 2012 оныг эс тооцвол Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш энэ нэвтрүүлгийг нэг ч алгасч үзээгүй юм. Нэвтрүүлэг бараг дөрвөн цаг орчим үргэлжилдэг юм байна.
 
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Нэвтрүүлгийн шинэ тов хараахан тодорхойгүй байна. Гэхдээ энэ сард бол боломжгүй” гэжээ.
Путин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тул дөрөвдүгээр сарын ихэнх хугацаанд олны өмнө үзэгдээгүй гэж тагнуулын агентлагууд үзэж байна. Мөн Путин нас барлаа гэхэд эрх мэдлийн хоосон орон зай гарах нь дэлхий дахинд маш аюултай гэв.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Санкт Петербург хотноо зохион байгуулахаар зэхсэн Олон улсын эдийн засгийн форумыг зургадугаар сарын 15-18-ны хооронд болгож хойшлуулжээ.
 
Эх сурвалж: NEWS.COM.AU

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.