Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

НДШ-ийн 50 хувийн буцаан олголт 20-ноос иргэдийн дансанд орно

 

Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.

Улмаар өнгөрөгч 5 сарын 01-нээс хэрэгжиж, иргэдийн гарт очих ёстой. Олгогдохгүй байгаад нь сураг ажиг тавьсан иргэдийн асуулт сошиал орчинд хөвөрсөн билээ.

Тэгвэл НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар УИХ-д өргөн барьсан байна.

Тэгвэл энэ дагуу бид холбогдох албаныхнаас тодруулахад 5 сарын НДШ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 50 ХУВЬ 6 сарын 20 гэхэд иргэдийн дансанд орж эхэлнэ гэдэг хариултыг өгсөн юм.

Энэ буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.