Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

58 настай эрэгтэй автомашинтайгаа шатаж нас баржээ


Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн “Хийдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ 06.14-ний өдрийн 00:10 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 00:15 цагт   хүлээн авсан. “Аура” загварын суудлын автомашин шатаж, тухайн автомашины жолооч М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид 22 км замыг туулан 01:00 цагт очиж, хэргийн газар дээр ажиллажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.