Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ОХУ дайны үеэр энергийн экспортоос 97 тэрбум ам.долларын ашиг олжээ


ОХУ дайны 100 өдрийн турш хийсэн газрын тос, байгалийн хийн экспортоос 100 тэрбум гаруй ам.доллар олсон байна. Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвөөс явуулсан судалгаагаар ОХУ-ын энергийн экспортоос олон орон татгалзан үүний улмаас олох ашиг буурсан ч нийт ашгийн хэмжээ өндөр хэвээр байгаа аж. Европын Холбоо, Их Британи, АНУ гэх мэт орнууд ОХУ-аас оруулж ирэх импортоо хасах шийдвэр гаргасан байгаа билээ.

Дайны 100 өдрийн турш олсон 97 тэрбум ам.долларын ашгийн 61 хувь буюу 59 тэрбум долларыг Европын Холбооны худалдан авалт үүсгэсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сард Москва газрын тос болон байгалийн экспортоос өдөрт 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог байсан ч энэ тоо буурсан байгаа юм. Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв ОХУ Украины дайнд өдөртөө 876 сая ам.доллар зарцуулж байна гэж тооцоолжээ. Дайнд их мөнгө зарцуулсан ч энергийн экспортоос олсон ашиг байлдааны 100 өдрийн турш зэвсэгт хүчний ашигласан мөнгөн дүнгээс их байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.