Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Япон руу виз мэдүүлэхэд 2 төрлийн “Баталгаажуулах бичиг” хавсаргаж өгөх шаардлагатай боллоо


Ур чадварын дадлагажигч болон оюутны виз мэдүүлэгчдийн анхааралд (2022 оны 6 сарын 22-ны өдрөөс хойш виз мэдүүлэхэд 2 төрлийн “Баталгаажуулах бичиг” хавсаргаж өгөх шаардлагатай боллоо.

Хилээр орохоос өмнө бичиг баримтын бүрдүүлэлт хийх боломжтой “Fast Track” болон “Visit Japan Web үйлчилгээ”-г сайжруулах зорилгоор 2022 оны 6 сарын 22-ны өдрийн байдлаар урт хугацаагаар “Оршин суух зөвшөөрөл” нь олгогдсон виз мэдүүлэгч визээ мэдүүлэхдээ 1-рт виз мэдүүлэгчийн болон 2-рт Япон талын хүлээн авах байгууллагын гэсэн 2 төрлийн “Баталгаажуулах бичиг”-ийг бүрдүүлж өгөх шаардлагатай бөгөөд энэ нь виз мэдүүлэгч болон Япон талын хүлээн авах байгууллага нь “Fast Track” болон “Visit Japan Web үйлчилгээ”-г ашиглахад шаардлагатай бичиг баримт болох юм. “Баталгаажуулах бичиг”-ийг доорхи хаягнаас (Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын вэбсайт) татаж авна уу.

Баталгаажуулах бичиг (Виз мэдүүлэгчийн маягт: (Монгол хэл ) 

 https://www.moj.go.jp/isa/content/001374369.docx

Баталгаажуулах бичиг (Япон талын хүлээн авах байгууллагын маягт)

https://www.moj.go.jp/isa/content/001374361.docx

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.