Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Могойн дэнж” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 6 сарын-19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиход “Приус-41” загварын суудлын автомашин “Туул“ голын усанд живж, жолооч М /35 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг аюулгүй эсэн мэнд гарган авчээ.