Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Аадар борооны улмаас 16 өрхийн мал үерт урсжээ


Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т Дунд цүүр хэмээх газарт 6 сарын 17-ны 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо оржээ.

Аадрын улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд хоёр айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2022-06-20 12:49:56

Хэрвээ малгүй болчихвол малчид минь ногоо тариарай. Битгий нутгаасаа яваарай. хот аймаар байгаа