Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМЫН ХЁРХОН ГОЛД БЯРВААЗ БАРИНА

     Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Дадал сумын Хёрхон голд бярвааз барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэжээ.
Учир нь Дадал суманд орсон борооны улмаас Балж, Хёрхон голууд үерлэж онц аюултай нөхцөл байдал үүснээс Балж, Агц, Баян-Овоо багийн 150 өрхийн 400 иргэн усанд хаагдаад байгаа юм.
 
    Одоогоор Балж гол нь боомын гармаар 1976 онд тавигдсан бярвааз, Галттай хэсэгт Бүргэдийн гармаар 2020 онд тавигдсан бярваазаар зорчдог бөгөөд эдгээр 2 гармын дунд байрлах Хёрхон голд бярвааз байхгүйн улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учраад байна.
 
     Мөн хил хамгаалалтыг зохион байгуулах, албаны бэлэн байдлыг хангах, хангалт үйлчилгээг хилийн цэргийн салбар, харуулд хүргэх, хилчид болон сум орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чирэгдэлтэй байдаг аж.
Түүнчлэн аймгийн Засаг даргыг тус суманд ажиллах үеэр олон иргэдээс энэхүү асуудлуудыг шийдэж хүсэлтүүд удаа дараа иржээ.
Тиймээс Дадал сумын Засаг дарга, сумын иргэд, Хилийн цэргийн 0287 дугаар ангиас тавьсан хүсэлтийн дагуу одоогийн нөхцөл байдал, цаашид үүсч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дадал сумын Хёрхон голд бярвааз барих хөрөнгийн асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: https://khentii.mn/d/news/4020

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.