Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР ХОРГИЛЖЭЭ.

      АНУ даяар эмэгтэйчүүд жагсаж, өөрсдийн эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөснөөр 1973 онд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэтэл АНУ-ын Дээд шүүхээс өнгөрсөн амралтын өдөр үр хөндөлтийг Үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзэн муж улсуудад бие даан шийдвэрлэх эрхийг нь олгосон байна. Улмаар АНУ-ын 26 мужид үр хөндөлтийг хуулиар хориглохоо мэдэгдэж, 13 муж шийдвэрээ хэрэгжүүлээд эхэлжээ. Дээрх шийдвэрийг Бүгд найрамдах намын гишүүд сайшааж байгаа бол эсрэгээрээ Ерөнхийлөгч Жо Байден болон Ардчилсан намын гишүүд "Амшигтай алдаа" гэж хэлсэн байна.

     Энэ шийдвэрээс улбаалан Америк эмэгтэйчүүд дахин хүний эрх, ардчиллаа нэхэн жагсаж байгаа юм. Жагсаалд оролцож байгаа 88 настай Глориа Штейнем 22 настай байхдаа хүсээгүй жирэмслэлтээ зогсоохоор шатнаас өнхөрч байсан талаараа дурсжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.