Энэ оны ЭЕШ-аар нийт шалгуулагчийн 24693 нь их дээд сургуулийн босго оноог давсан байна. Харин 7333 сурагч шалгалт өгсөн нийт хичээлээр 480-аас бага оноо авсан. Харин 1355 нь шалгалт өгсөн бүх хичээлээр 480-аас бага оноо авсан байгаа юм.
Түүнчлэн
2019 онд 109 шалгуулагч
2020 онд 182
2021 онд 209
2022 онд 208 шалгуулагч 800 оноо авсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр танхимд гар утсаа ашиглахыг оролдсон болон өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулахыг завдсан зөрчил гарсан. Тэдгээр хүүхдүүдийн дүн оноог хүчингүй болгосон бол гар утастай холбоотой гурван зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Зарим шалгуулагч ЭЕШ-ын дүн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй, материалаа өөрсдөө хянах хүсэлт гаргасан. Долоо хоногийн хугацаанд тэдгээр хүүхдийн хүсэлтийг хүлээн авч, шалгаж байгаа. Будалтаас хамаарч шалгалтын хариулт зөрсөн, зөрчил гарсан нэг ч тохиолдол гараагүй. Энэ жилийн шалгалтын материалыг БҮТ-ийн цахим хуудсанд байршуулна.
Ирэх 2023 оноос эхлэн хүүхэд бүхэн математик, англи хэл, монгол хэл, байгалийн ухааны нэгдмэл агуулга зэрэг хичээлийн шалгалтыг заавал өгдөг байхаар шийдвэрлэнэ. Гэхдээ суурь боловсролын шалгалтын материал, сонгон судлах боловсролын материал хоёрыг ялгаатай боловсруулна. Мөн англи хэлний олон улсын шалгалтын оноог дотоодод дүйцүүлнэ" гэв.