НОГООН НУУРЫН ЗАМЫГ ТҮР ХУГАЦААНД ХААНА.

Зургадугаар сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр орой буюу зургадугаар сарын 28-ны 22:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл Ногоон нуурын гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Тус өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний IV дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийтэлсэн огноо: 2022-06-28 15:29:44