Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ордуудын 2022-06-29-ний өдрийн зурхай

Хонь
      Та тун завгүй ажиллах бололтой. Танд саад бэрхшээл тохиолдох бөгөөд амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл тань буурна. Таныг юу аз жаргалтай болгодог гэдгийг олж мэдсэнээр амьдралдаа чухал шийдвэрийг гаргах болно. Гэр бүлтэй болон ганц бие хүмүүс ялгаагүй хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх магадлалтай. Хэрэв та амралтаа авч зугаалах төлөвлөгөөтэй байгаа бол мөнгөө зөв зарцуул. Цагийг хий дэмий өнгөрүүлэлгүй, үр бүтээлтэй ашигтай зарцуулж байж хүслээ биелүүлэх боломж гарна.

Үхэр
       Бүхнийг өөрийнхөөрөө болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Энэ талаар хэн нэгэн танд сайн зөвлөх бололтой. Иймэрхүү асуудлыг хамгийн сайн дотнын найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын харилцаанд од эрхэс сайн нөлөө үзүүлэх болно. Энэ үед өөрийгөө сэтгэл хангалуун болгодог зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой.
 
Ихэр
       Энэ өдөр тайван орчинд аливааг эргэцүүлэн бодож өнгөрүүл. Удахгүй таны бүтээлч байдал дээшлэх бөгөөд хайр дурлал, гэр бүлийн эерэг нөлөө мэдрэгдэнэ. Ихэнх хүмүүс гэртээ үлдэж хувийн асуудлаа цэгцлэхийг хүсэх бөгөөд олон шинэ санаа төрөх болно. Хайрттайгаа цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээ. Ганц бие хүмүүс хайр дурлалын амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах болно.

Мэлхий
       Ажлын харилцаа амжилттай байж, эрч хүч, мөнгө орлого их байх болно. Хайртай хүндээ эд хөрөнгөнөөс илүү сэтгэлийн урам зориг өгөхийг хичээ. Бусдын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрт юу хэрэгтэй байгааг ойлгуул. Таны сэтгэл хөдлөл өндөр байх тул ямар нэг асуудал гаргах хэрэггүй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг оролд. Гадуур найз нөхөдтэйгөө зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг ашигла.
 
Арслан
         Өнөөдөр таны хамтын ажиллагаа үр ашигтай байж, итгэл найдвар тань сэргэх болно. Танд ажлын шинэ боломж гарч ирэх бөгөөд сонголт хийх шаардлага гарна. Маш завгүй байх тул хэт ядрахгүйн тулд өөрийгөө тайван байлгахыг хичээ. Чухал ажил дуусгах ёстой бол цагаа зөв хуваарилахаас эхэл. Залуу хүмүүсийн сэтгэлийг хайр дурлалын харилцаа эзэмдэх болно. Ямар нэг чухал уулзалтын үеэр хэлэх үг болох гаргах үйлдлээ анхаарч байхыг зөвлөж байна.
 
Охин
      Сэтгэл өөдрөг байхын тулд шинэ орчинд орж, шинэ газар үзэж сонирх. Орон байрны засвар шинэчлэл нь таны бодож байснаас илүү сэтгэл ханамжийг өгч мэднэ. Тав тухтай орчин үеийн шийдэл чухал. Мэргэжлийн хүний ч найз нөхөд, хамаатан садангуудын ч зөвлөгөө энэ тал дээр тус болно. Гэнэтийн урилгагүй зочид ирж, таны ажлыг саатуулж магадгүй. Тэвдэж сандралгүй тэдэнтэй хөгжилтэй зүйлс ярьж, цагийг зугаатай өнгөрөө.

Жинлүүр
          Олдсон боломжийг барьж авч чадвал энэ өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан амархан байна. Ажил мэргэжилдээ зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг урамшуулна. Таны нэр хүнд, нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой. Бусад хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон хүмүүсийн хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан арга зам байх болно.

Хилэнц
         Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тогтвортой байдал олж авах үе. Өөрийн буруу дадал зуршлын эсрэг идэвхтэй тэмцэх нь зүйтэй. Амьдралын эрч хүч өндөр байгаа нь танд ямар ч ажлыг хийхэд тусална. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй. Учир нь нөхцөл байдлыг эргүүлэх мэдээ хүлээн авч мэдэх юм. Ажил хэрэгтэй холбоотой асуудал дээр мэргэжлийн хувьд өсөн дэвжих бүхий л боломжийг ашиглахад тааламжтай байна. Өөрийн оюун ухаандаа итгэхэд та алдахгүй.

Нум
          Өөрийн эхлэх гэж байгаа үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын шийдвэрээ эргэн хар. Хэрхэн хөгжихөө сайн бодолцон үз. Ямар нэгэн санхүүгийн амлалт бусдад өгөхөөсөө татгалз. Ашиг сонирхлын зөрөлдөөн гарах тул зохицуулах хэрэгтэй. Бизнесийн гэрээ хэлцэлд хүмүүсийн арга эвийг олдог чадвараа сайн ашигла. Өнөөдөр цаг завгүй байх нь ажлын стрессийг тань өсгөнө. Тиймээс амарч тайвшрах зав гарга.
 
Матар
      Өнөөдөр цаашдын хөгжил дэвшлээ зөв тодорхойлох нь чухал байна. Бага зэрэг бодож эргэцүүлэхийн тулд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж, амралтад явж болно. Хэрвээ хол газар аяллаар явах боломжгүй бол ядаж л чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрүүл. Зорилготой хүмүүс одоо өөрсдийн итгэл бишрэлдээ үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад тохирсон цаг тул мөрөөдлөө биелүүлэх алхмыг зоригтой хий.
 
Хумх
    Од эрхсийн таагүй байрлалын улмаас санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Арилжаа наймааны ажил бүтэлгүйтлээр төгсөж мэднэ. Хүмүүстэй хэт илэн далангүй байх нь таагүй үр дагавар авчирна. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомжтой бай. Нөхцөл байдал таны санаснаар болохгүй байж магадгүй. Саад учрах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай.
 
Загас
        Өнөөдрийн эерэг хандлагыг хэрүүл маргаанаас илүү хөгжилтэй зүйл хийхэд зориулаарай. Удахгүй хийхээр төлөвлөсөн аялах төлөвлөгөө таныг тайвшруулах болно. Тэнцвэргүй үед таны дотоод эрхэм чанар бол жинхэнэ үнэнч зан гэдгийг санах хэрэгтэй. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох хэрэггүй. Та өөрийн шилдэг зан чанараа харуулж, жинхэнэ орчин үеийн соёлт хүн шиг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.