Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БНАСАУ Пёньян үерийн даланг хэлэлгүй нээж, БНСУ-д хүндрэл учруулжээ

Өмнөд Солонгосын засгийн газар 2022.06.27-ны өдөр хоёр улсыг заагласан үерийн даланг нээхийнхээ өмнө урьдчилан мэдэгдэхийг Пёньянаас хүсчээ. Хоёр Солонгосын бүс нутаг орчмоор борооны улирал эхэлж буй тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, ийн албан хүсэлт илгээсэн байна. Гэвч Пёньян тодорхой хариу өгөөгүй аж.

Хойд Солонгос 2020 оны наймдугаар сард баруун хил дээрх Хвангган далангийн үерийн хаалгыг мэдэгдэлгүйгээр хэсэгчлэн нээж, Имжин гол руу усыг цутгасан. Үүнээс болж хилийн ойролцоо амьдардаг Өмнөдийн айлууд хүнд байдалд орж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байв.

Хоёр Солонгос хооронд 2009 оны аравдугаар сард байгуулсан хэлэлцээрийн дагуу үерийн усыг ийн Хвангган далангаар урсгадаг аж. Гэтэл Хвангган далангийн үерийн хаалгыг нээсний улмаас Өмнөд Солонгосын зургаан иргэн амиа алдаж байсан удаатай. Иймд далангийн усыг урсгахынхаа өмнө урьдчилан мэдэгдэж байх тухай Пёньянтай тохиролцсон боловч энэ тохиролцоо бодитоор хэрэгжихгүй байгаа аж.

Өмнөд Солонгосын тал уржигдар 16:00 цагийн орчимд цэргийн холбоогоор Пёньянтай холбогдож энэ хүсэлтээ тавьсан. Гэвч Хойд Солонгос уг хүсэлтийг хүлээж авах эсэхээ тодорхой хэлэлгүйгээр яриагаа дуусгасан гэв. Хоёр Солонгос өглөөний есөн цагт цэргийн холбоогоор тогтмол холбогддог. Гэвч энэ дуудлагадаа хүртэл хариулаагүй удаатай аж. Хоёр талын шууд утас ийм тогтворгүй байгаа нь урьд өмнө тохиолдож байгаагүй явдал гэдгийг албаны хүн онцоллоо.

Эх сурвалж: YONHAP

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.