Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БОЛОВСОРЛЫН САЛБАР АВИЛГАЛД ИДЭГДСЭЭР

    Үдэсний цөөнрийн боловсралын бодлогын талаар иргэн М. Рысбек:
-ЭЕШ-аас Баян-Өлгий аймгийн сурагчид муу дүн авч, сүүл мушгисан нь анхных биш. Жил бүр ийм байдаг. Үүний шалтгаан нь сурах бичгийн хангамж ахлах ангийн сурагчдад 30-35 хувь байдаг. Хоёрдугаарт, сурах бичгийн агуулга, чанарын хувьд муу гэж судалгааны ажил дээр гарсан байна. Мөн Баян-Өлгий аймагт монгол хэл зааж байгаа багш нарын 70 хувь нь МУБИС, Ховд их сургууль, Казакстан зэрэг газруудаас төгсөж ирсэн, монгол хэлний боловсрол маш тааруу байна. Түүнийг судалгаанаас уншсан.
Гуравдугаарт, Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээлийг долоо хоногт 5-7 цаг заадаг. Харин казах хэл, уран зохиолын хичээлийг 1-2 цаг ордог. Цаг нь их байгаа ч үр дүнгүй байгаад байна. Энэ нь үндэсний цөөнхийг дэмжих, хэлийг хамгаалах бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Цаг нь их ч сургалтын чанар нь муу байна. Тэгэхээр Баян-Өлгий аймагт ЕБС төгсөж байгаа сурагч, аав ээжүүдийг буруутгах шалтгаан байхгүй. Баян-Өлгий аймгийн боловсролын салбар авлигад идэгдсэн. Багшаар ажилд орж байгаа хүмүүс монгол хэл мэдэж байна уу, мэдэхгүй байна уу, хаанаас төгссөн зэрэг нь үл хамаарч авлигал өгсөн хүнийг л ажилд авдаг. Энэ систем нь өөрөө хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах хэл ч үгүй болгож байна. Монгол хэлийг нэгдүгээр ангиас үзэж эхлэх тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Нэгдүгээр ангийн зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл гэдэг гадаад хэл гэсэн үг. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй адил хэмээв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.