Уоррен Баффетийн “Berkshire Hathaway”-ийн 90 тэрбум ам.долларын хувьцааны 56 тэрбум ам.доллар нь Гейтсийн санд, харин 17.4 тэрбум ам.доллар нь дөрвөн гэр бүлийн буяны байгууллагад очих ба 18.7 тэрбум ам.доллар үлдсэн. Түүгээр ч үл барам, Уоррен Баффет нас барснаасаа хойш арван жилийн дотор тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө бүгдийг нь зарцуулахыг хүсч байгаа гэж мэдэгдсэн юм.
Гэсэн ч, Гэйтсийн санд хандив өргөснөөс хойш тус сангийн ажилтнууд мөнгийг нь хаашаа хийх учраа олохын тулд олон жил зарцуулаад байгаа юм. Тус сангийн ажилдтан асан “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа, “Хэрэв тэр нас барвал бид мөнгийг нь хаана хийх вэ” гэж санаа зовж буйгаа ярьсан. Тиймээс, тэдний гаргасан санаануудын нэг нь манай гаригийн хүүхэд бүр олон мянган ам.доллар авах Дэлхийн хүүхдийн хадгаламжийн банк байгуулах явдал байв. Ажилтны ярьснаар, “Уоррен Баффетийн мөнгө яг л зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай “тулалдааны төлөвлөгөө” шиг тавиур дээр байх юм” хэмээн хэвлэлд ярьжээ.
Наймдугаар сарын 30-нд 92 нас хүрэх Уоррен Баффет нас барсныхаа дараа хөрөнгө чинээгээ хэрхэн хуваарилах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч хэрвээ Гейтсийн сан түүний хөрөнгөнөөс манай гаригийн хүүхэд бүрт хуваарилах хангалттай мөнгө хүлээн авбал магадгүй эцэг эхчүүдэд өнөөгийн хүнд хэцүү эдийн засагтай байгаа энэ цаг үед хүүхэдтэй болоход шаардлагатай санхүүгийн баталгааг нь хангаж чадна байх хэмээн хэвлэлд онцолжээ.