Л.Тэрбиш 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох Монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Тэгвэл өнөөдөр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд одон, медалийг гардуулж, зурхайч Л.Тэрбишт Ардын багш цол хүртээсэн байна.