Элвис нэртэй энэ сармагчин 1973 оноос “Boise” амьтны хүрээлэнд амьдрах болжээ. Үүнээс өмнө Денверийн амьтны хүрээлэнд байсан. Элвисийг дэлхийн хамгийн өндөр настай сармагчин байж ч магадгүй. 60 нас хүрсэн ч гэсэн Элвис хөгжилтэй, эрүүл , идэвхтэй хэвээрээ гэдгийг амьтны хүрээлэнгийн ажилчид хэллээ.

Элвис нь “Аалз сармагчин” -ы төрөл бөгөөд энэ төрлийн сармагчингууд ихэвчлэн 20-40 орчим жил амьдардаг. Тэгвэл АНУ-ын Айдахо мужийн “Boise” амьтны хүрээлэнд Элвис 60 насныхаа ойг тэмдэглэжээ.
Сонирхолтой баримт: Аалз сармагчин гэдэг нь Мексик, Панам, Эквадорт, Төв ба Өмнөд Америкийн халуун ширэнгэн ойд амьдардаг, аалзтай ижил царай төрхтэй сармагчин юм. Тэд урт гартай, урт сүүлтэй. Сүүлээ тав дахь мөч болгож ашиглах нь элбэг. Мөн ихэвчлэн жимсээр хооллодог. шавжид идэгдсэн жимсэнд илүү дуртай болохыг Бразил, Америкийн эрдэмтэд тогтоожээ. Өттэй жимс сармагчингуудын уургийн дутагдлыг нөхдөг юм байна.