Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

10 жил саатсан түлэнхийн төв ашиглалтад оров

ГССҮТ-ийн Түлэгдэлтийн эмнэлгийн нэгдүгээр блок өнөөдөр /2022.07.08/ нээлтээ хийж ашиглалтад орлоо. 11 жил барилгын ажил нь үргэлжилж байгаа ч ахиц огт гарахгүй байгаад иргэд бухимдаж байсан. Тиймээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тавдугаар сарын 13-нд "Энэ сардаа багтаж эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлнэ" гэж ам гарч байв.

Тус эмнэлэг Монголд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний төв. Гэвч холбогдох яамны болон албаны хүмүүс ажилд ахиц гаргахыг төдийлөн хүсдэггүй талаар иргэд шүүмжилсээр өнөөдөртэй золгож буй юм.

Түлэгдэлтийн эмнэлэг нь нийт долоон давхар, зургаан тасагтай, 250 ортойгоор түлэгдэл ба гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлэх аж. Цаашид зөвхөн Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй Гэмтэл Согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-ийн ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэх хоёрдох төв болж байгаа юм. Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар 702 мянга 648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31 мянга 122 тохиолдол нь түлэгдэлт эзэлж байгаа ба   74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.
Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм.
Харин ГССҮТ-ийн  Яаралтай тусламжаар жилд дунджаар 110 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдэл болон бусад халдвар, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Анх Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлэгт Гэмтлийн тусламж үйлчилгээг тасгийн түвшинд гүйцэтгэж жил ирэх тусам хүн амын тоо, хөгжил цэцэглэлт нэмэгдэхийн хирээр осол гэмтлийн тоо ихэсч эмнэлэг болгон өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. 1972 оны арванхоёрдугаар сард “СнЗөвлөлийн 478 тоот тогтоол” гарч, Гэмтлийн эмнэлэг  байгуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1975 онд УКТЭмнэлгээс тасарч, хятад эмнэлэг байсан барилгад 150 ортой бие даасан Гэмтлийн эмнэлэг үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш 1991 он хүртэл Гэмтэл согогийн бүх тусламж үйлчилгээг тус барилгад явуулж байгаад 1991 онд Гэмтлийн эмнэлэг Шинэ байранд нүүж очоод Түлэнхийн эмнэлэг үлдсэн байна. Хэдийгээр Түлэгдлийн төвийн барилгын ажил нь цаг хугацааны хувьд  нилээд удааширсан ч  өнөөдөр эхний блок ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байгааг ЭМЯ-наас онцоллоо.
Эх сурвалж. https://news.mn/r/2572084/
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.