Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Наадмын нээлтийг 2500 орчим жуулчин үзэж сонирхжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний их баяр наадам, Монгол наадам үзэхээр энэ жил 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2500 орчим нь үзэж сонирхжээ. Нийслэлээс энэ жилийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас шалтгаалж 2000-3000 жуулчинд тасалбар худалдсан байна. Өмнөх жилүүдэд баяр наадмаар манай улсад 90-100 мянган жуулчин ирсэн тоо бий. Гадаадын жуулчдад “Дээлтэй Монгол”, “Соёлын наадам”, “Playtime” зэрэг хөгжим, соёл, урлагийн наадмууд ихэд таалагджээ. Ялангуяа буддын шашны илэрхийлэл болсон цам бүжиг бүхий үзүүлбэрүүд болон “Чингис” хааны цогцолбор хөшөө, монгол гэрт хонох, хурдан морьдын уралдаан зэрэг ихэд таалагдсан байна. Эх сурвалж: https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://news.mn/r/2573198/&ved=2ahUKEwji86fR0_L4AhVlt1YBHR7OCagQFnoECA8QAQ&usg=AOvVaw3i9DU-SbXFqWt6-9u57U4a

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.